Сувдаагийн гэр бүлээс.. | |
Date : 2013-11-29 Clicks : 6675 | |
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг айлтгая. Асар их баяр баясгаланг бэлэглэж айл гэрийг минь өхөөрдөм хөөрхөн үр үндсийн минь хоолойгоор цуурайтуулж өгсөн Чой багш таньдаа өчүүхэн ч гэсэн чинь сэтгэлийн талархлыг дамжуулах гэсэн юм. Манай хоёр хөөрхөн үрс маань одоо хоёр сар гарантай болж байгаа. Чой эмчийг монгол СЛэмнэлгээ нээх гэж байгаа гэж сонсоод маш их баярлаж байна. Маш олон гэр бүлүүд бидэнтэй адилхан шаналалтай байгаа гэдгийг та юунаас ч илүү мэдэж байгаа байх гэж бодож байна. Цаашдаа таныг олон гэр бүлүүдэд аз жаргалыг бэлэглээсэй гэж хүсэж таны ажил амьдрал гэр бүлд тань үүрдийн инээд баяслыг хүсэж чин сэтгэлээсээ залбирья. Хоёр охиныхоо зургийг явууллаа.
Таныг 12сард Монголд ирнэ гэж дуулсан. Тэгэхдээ хоёр хөөрхөн үрээ таньд тэврүүлье гэж хүсэж байна. Сувдын гэр бүлээс....
|
|
Attachments | No Attachments |
---|
Prev. | Блогадарность доктору Чою от Евгения! |
---|---|
Next. | Моя безмерная благодарность клинике CL. |