Үр шилжүүлэн суулгах ажилбар (IVF)

Өндгөн эсийг олноор боловсруулах

Ямар тохиолдолд үр шилжүүлэн суулгах ажилбарыг зөвлөдөг вэ ?

  • Хоёр талын үрийн сувгийн хоолой битүүрэлттэй
  • Умайд эр эс цацах ажилбар удаа дараалан амжилтгүй болсон
  • Эрэгтэйн үргүйдлийн шалтгаантай үед
  • Эндометриоз
  • Өндгөвчний үйл ажиллагааны доройтолтой үед
  • Шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл

Жирэмслэхэд хүндрэлтэй олон эмэгтэйчүүд тохирсон зөв эмчилгээний тусламжтайгаар жирэмсэлдэг. Энэхүү эмчилгээний нэг арга нь өндгөн эсийг олноор боловсруулах эмчилгээний арга юм. Өндгөн эсийг олноор боловсруулахын тулд гормоны эм тариаг ашиглан нэг буюу түүнээс дээш өндгөн эсийг боловсруулан өндгөвчнөөс гаргаж авдаг. Эмчилгээний аргуудад (Clomiphene Citrate; Clomid™, Letrozol™) эмийн аргаас гадна (Gonal F™, Puregon™, Elonva™, Menotrophin™) тарианы аргууд байдаг.

Урт протокол

MERCK Serono компаниас бэлтгэгдэв
GnRH Антагонист протокол

MERCK Serono компаниас бэлтгэгдэв

Өндгөн эсийг олноор боловсруулах арга


Өндгөвчийг сэдээж өндгөн эсийг олноор боловсруулах

Жирэмслэхэд хүндрэлтэй эмэгтэйчүүд үр хүүхэдтэй болохын тулд мэргэжлийн эмнэлгүүдэд хандаж, төрөл бүрийн шинжилгээнд хамрагддаг. Үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд өргөн хэрэглэгдэж буй эмчилгээний нэг төрөл нь суперовуляци буюу эмэгтэйн өндгөвчинд өндгөн эсийг олноор сэдээх арга юм. Суперовуляци эмчилгээ хийгдэх явцад өндгөвчинд 1 буюу түүнээс дээш өндгөн эс боловсрох бөгөөд энэ эмчилгээнд хоёр төрлийн эм тарианы аргыг хэрэглэдэг. Үүнд: уух эм (Clomiphene Citrate; Clomid™, Letrozol™) болон тариа (Gonal F™, Puregon™, Elonva™, Menotrophin™) хэрэглэгддэг.

IVF-ET procedure


ИКСИ (ICSI) - эм бэлгийн эсэнд эр бэлгийн эсийг тусгай микро мэс ажилбарын түсламжтайгаар тарих арга

  • Эрэгтэйн шалтгаант үргүйдэл, эр бэлгийн эсийн шинжилгээ хэвийн бус гарах тохиолдолд ICSI ажилбарын тусламжтайгаар үр шилжүүлэн суулгах ажилбар хийгддэг. Зарим тохиолдолд эр бэлгийн эс нь эм бэлгийн эсийн тунгалаг тэжээлийн бүрхүүлийг нэвтэрч чаддаггүй. Энэ улмаас хоёр эс хоорондоо бүрэлдэх боломжгүй болж жирэмслэхэд хүндрэлтэй байх тохиолдлууд байдаг. Иймээс ICSI гэгдэх тусгай ажилбар нь эмэгтэйн өндгөвчнөөс эм бэлгийн эс соруулж авсны дараагаар, хамгийн эрүүл, зөв бүтэцтэй эр бэлгийн эстэй микро мэс ажилбарын түсламжтайгаар бүрэлдүүлэн үр хөврөл бий болоход тусалдаг арга юм. Энэхүү ажилбарын тусламжтайгаар төрсөн хүүхэд нь байгалийн жирэмслэлттэй адил эрүүл чийрэг хүүхэд төрдөг.

ИМСИ (IMSI) - хэлбэр бүтцийн хувьд нарийн шилэгдэн сонгогдсон эрүүл зөв бүтэцтэй эр бэлгийн эсийг цитоплазм дотор тарих ажилбар

Байгалийн жамаар эр бэлгийн эс эм бэлгийн эстэй бүрэлдэж үр хөврөл болох эсвэл умайд эр эс цацах (IUI) ажилбар мөн ИКСИ ажилбар зэрэг ямар ч байдлаар үр хөврөл бий болж өсөн бойжиход эр эсийн бүтэц чухал ач холбогдолтой байдаг. Тусгай микроскопын тусламжтайгаар хамгийн зөв бүтэцтэй, эрүүл эр бэлгийн эсийг сонгон ИМСИ ажилбар хийснээр жирэмслэх боломж нэмэгддэг.

ТЕСЕ (TESE) - Yр шилжүүлэн суулгах ажилбарт ороход, эрэгтэйн төмсөгнөөс эр бэлгийн эс гаргаж авах ажилбар

  • Тератозоосперм буюу бүтцийн өөрчлөлттэй эр бэлгийн эс ихтэй тохиолдолд (хэвийн бүтэцтэй эр бэлгийн эс 4%-с доош тохиолдолд, нарийвчилсан бүтцийн шинжилгээгээр гаж бөөмтэй эр эс ихтэй тохиолдолд)
  • Үр тогтолт удаа дарааллан амжилтгүй болсон тохиолдолд
  • Зуршмал зулбалтаар оношлогдсон тохиолдолд

ИМСИ (IMSI) ажилбарын давуу тал, аргачлал

  • ИКСИ (ICSI) ажилбараар эр бэлгийн эс бүтцийн эмгэгтэй үед 10,000 дахин томосгосон тусгай микроскопийн тусламжтайгаар эр бэлгийн эсийн үр тогтолт болон үр хөврөлийн бойжилтыг дэмжих ажилбар юм.
  • Эр бэлгийн эс бүтцийн өөрчлөлттэй үед эсвэл ТЕСЕ (TESE) ажилбараар төмсөгнөөс эр бэлгийн эс гаргаж авсан тохиолдолд
  • ИМСИ (IMSI) ажилбарын тусламжтайгаар илүү нарийн шалгуураар эр эсийг сонгож үр тогтох боломж болон жирэмслэх магадлалыг өндөрсгөдөг.
  • ИМСИ (IMSI) ажилбар нь хромсомын өөрчлөлттэй үр хөврөл бий болох эрсдэлийг багасгадаг.

(AHA) Лазер ажилбар

Лазер ажилбар нь үр хөврөлийн гаднах тунгалаг бүрхүүлийг нээж үр хөврөлийг умайд тогтоход дэмжих технологи юм.

Үр хөврөлийн гаднах тунгалаг бүрхүүл нь 3 давхаргаас (ZP1, ZP2, ZP3) бүрддэг. Энэ бүрхүүл нь эсийг гадны нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй. Үр хөврөл эхийн умайд тогтох магадлалыг дээшлүүлэх зорилгоор тус /AHA/ лазер ажилбарыг хийдэг. Үр шилжүүлэн суулгах ажилбарын үед бий болсон эмбрион буюу үр хөврөл хэт зузаан бүрхүүлтэй хэвийн бус байх шалтгаанаас умайд үр тогтолт амжилтгүй болох тохиолдол байдаг. Энэ нь хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй юм.

(AHA) Лазер ажилбар хийгдэх тохиолдлууд

  • 35-аас дээш насанд үр шилжүүлэн суулгах ажилбарт орж буй тохиолдолд
  • Эндиометриозын оноштой тохиолдолд
  • Үр шилжүүлэн суулгах ажилбар удаа дарааллан амжилтгүй болсон тохиолдолд
  • Хөлдөөсөн үр хөврөлийг гэсгээхэд ZP зузаан тохиолдолд
  • ZP бүрхүүл зузаан болон үр хөврөлийн бүрхүүлийн ZP зузаан үед 0.48um-ийн хүчдэлтэй лазер ашиглан бүрхүүлийг нимгэлдэг ажилбар юм. Өмнөх хийгдэж байсан механик арга, химийн арга, протеолит аргуудтай харьцуулахад хүний биед эрсдэлгүй.

MERCK Serono компаниас бэлтгэгдэв
  • Technique used to thin or penetrate the ZP of the embryo using a laser with the wavelength of 0.48um
  • Safer compared to conventional methods(mechanical incision, chemical removal, proteolytic removal) and can minimize the exposure of the embryo

(Embryo Glue) Үр тогтолтыг дэмжих

Үр хөврөл умайд тогтоход эмбрион цавуу (embryo glue) - ны ач холбогдол


MERCK Serono компаниас бэлтгэгдэв
  • Өндөр нягтралттай гиалуроны хүчил (hyaluronic acid, hyaluronan)- т эмбрион цавуу (embryo glue)г ашиглаж үр хөврөл умайд тогтохыг дэмждэг
  • Гиалуроны хүчил нь Глюкозаминоглакиныг агуулсан гликопротеин юм. Энэ нь умайнаас ялгардаг умайн гуурсан хоолойн фолликул шингэн юм (Lee & Ax, 1984; R-Martinez et al, 1998).
  • Үр хөврөл умайд бэхлэгдэхийн өмнө умайн дотоод давхрагаас гиалуроны хүчлийг (hyaluronic acid, hyaluronan) их хэмжээгээр ялгаруулж үр хөврөл тогтоход дэмжлэг болдог.
  • Биеийн гадна эсийн хуваагдал, үр хөврөлийн өсгөвөрөлтийг идэвхижүүлэн үр хөврөл умайд тогтохыг дэмжинэ.
  • Хөлдөөн хадгалсан үр хөврөлийг дахин сэргээх чадварыг сайжруулна.

ТЕСЕ (TESE) - төмсөгнөөс эр бэлгийн эс гаргаж авах ажилбар

Эрэгтэйн шалтгаант үргүйдэл - Эрэгтэйн төмсөгнөөс зүсэлт хийж эр бэлгийн эс авах ажилбар

  • Цөөн бус эрэгтэйчүүд эр бэлгийн эс боловсрон ялгарах боломжгүйгээс болж үргүйдлээр шаналан зовдог. Төрөлхийн эр бэлгийн эс ялгардаггүйгээс эсвэл эрэгтэйн үрийн суваг битүүрсэнээс эр эс гадагшилж чадахгүй болж, улмаар үргүйдлийн шалтгаан болдог. Үрийн сувгийн битүүрлээс үүдэлтэй үргүйдлийн үед хөнгөвтөр мэс ажилбарын тусламжтайгаар эрэгтэйн төмсөгнөөс эр бэлгийн эс гаргаж авдаг. Энэхүү аргаар авсан эр бэлгийн эсийг эм бэлгийн эсэнд шууд тарих ICSI аргаар үр хөврөл бүрэлдүүлж үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийдэг. Tese ажилбараар гаргаж авсан эр бэлгийн эсийг тусгай зориулалтын Танк-д хөлдөөснөөр үр шилжүүлэн суулгах ажилбарт удаа дарааллан ашиглах боломжтой болдог.

Үр хөврөл хадгалах

Үр хөврөл хөлдөөн хадгалах технологи бий болсноор, сонгогдон суулгасан үр хөврөлүүдээс гадна үлдсэн үр хөврөлийг хөлдөөн хадгалж дахин суулгах боломжтой болсон. Хадгалсан үр хөврөлийг гэсгээн дахин эхийн умайд суулгахад бага дозоор гормоны эм хэрэглэх эсвэл огт эм тариа хэрэглэхгүйгээр эмэгтэйн мөчлөгийг тооцоолон тохиромжтой үед эхийн умайд суулгадаг. Хөлдөөсөн үр хөврөл суулгахад жирэмслэх магадлал өндөрсөх бөгөөд энэхүү ажилбарын тусламжтайгаар жирэмслэхэд байгалийн жамаар олсонтой адил мөн л эрүүл чийрэг хүүхдүүд хорвоод мэндэлдэг.

Бластоцист (Blastocyst) 5 өдөр өсгөвөрлөсөн үр хөврөл умайд шилжүүлэн суулгах ажилбар

  • Байгалийн жамын жирэмслэлт бол үр хөврөл бүрэлдэн тогтсоноосоо хойш 5-7 хоногийн хугацаанд эхийн умайн хананд тогтон жирэмсэлдэг. Харин үр шилжүүлэн суулгах ажилбарын үед ихэвчлэн 3хоног өсгөврөлсөн үр хөврөлийг эхийн умайд суулгадаг. Cүүлийн үеийн анагаах ухааны хөгжил болон дэвшилтэт нээлтийн тусламжтайгаар лабораторийн нөхцөлд үр хөврөлийг умайд суулгахаас өмнө 2-3 хоногоор илүү өдөр өсгөвөрлүүлж байна. Ингэж чанартай цөөн үр хөврөлийг бүрэлдүүлж эхийн умайд суулгасанаар олон ихэрлэх эрсдэлийг багасгах бөгөөд эмэгтэйн жирэмслэх магадлалыг өндөрсгөх боломжтой болдог

PGD буюу үр хөврөлийг умайд суулгахын өмнөх генетик оношлогоо

Үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгахын өмнөх генетик шинжилгээ болох PGD нь үр шилжүүлэн суулгах ажилбарын үед хийгддэг оношлогоо юм. PGD оношлогоо хийгдсэнээр үр хөврөлийн тогтоцын өмнө ба жирэмслэхийн өмнөх генийн өвчнүүдийг оношлох боломжтой юм. Энэхүү арга нь aneuploidy болон хромсомын гажиг, тогтворгүйтэл зэргийг оношилж болох түүнчлэн translocations эсвэл inversions-г илрүүлнэ.

FISH (Fluorescent In situ hybridization) технологи

FISH арга нь ихээр хэрэглэдэг арга бөгөөд үр хөврөлийн хромсомын бүтцийг судлан шинжилнэ. Эсийг шилэн слайд дээр тавьж hybridised –тай ДНК пробоор хийнэ. Проб тус бүр нь хромсомын болон fluorochrome-г оношлоно.

PCR: Полимиразын гинжин урвалын – технологи

ПГУ аргаар олон хэмжээний хромсом шинжилгээ явагдах боломжтой. Энэ нь маш олон төрлийн генийн онош тавигдах боломжийг нээж өгсөн.
Top이동