Умайд эр эс цацах

  • Умайд эр эс цацах ажилбар (IUI)
    Умайд эр эс цацах ажилбар (IUI) нь тусгай ажилбараар ялган шүүж авсан хамгийн эрүүл, сайн хөдөлгөөнтэй шилдэг эр бэлгийн эсийг эмэгтэйн умайд цацах ажилбар юм. Ихэвчлэн эмэгтэйн өндгөвчийг сэдээн хэд хэдэн өндгөн эсийг боловсруулсаны дараа энэхүү умайд үр цацах ажилбар хийгддэг.

    Умайд эр эс цацах ажилбарыг ямар тохиолдолд зөвлөдөг вэ?

    • Эрэгтэйн үргүйдлийн шалтгаантай үед
    • Умайн хүзүүний салиан шалтгаан
    • Шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл
    • Нөхөн үржихүйн эм тарианы эмчилгээ хийгдсэн боловч жирэмслэлт амжилтгүй болох тохиолдолд
    • Бэлгийн харьцааны асуудалтай болон хэвийн бэлгийн харилцаанд орох боломжгүй тохиолдолд
    • Эр бэлгийн эсийн донорын тусламж авсан ч жирэмслэлт амжилтгүй болох тохиолдолд

Умайд эр эс цацах ажилбар IUI (өөрийн эс болон донор эс)

Эр бэлгийн эсийн банк
  • Эр бэлгийн эсийн банк нь Шинжлэх ухаан болон био-Этик хуулийн заалтыг хатуу мөрддөг бөгөөд энэ нь донорын бүхий л процесс болон донор эр бэлгийн эсийг гэсгээх зэргийг нийтэд нь хамруулсан байдаг.
  • Эр бэлгийн эсийг хөлдөөхдөө азотын шингэнийг агуулсан тусгай зориулалтын танк-д, -196℃ −ийн хэмд маш түргэн шуурхай хөлдөөж хадгалдаг.
  • Эр бэлгийн эсийн донор нь хатуу хяналт, шинжилгээний дор явагддаг. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, элэгний гепатит, ДОХ, Т лимфоцит лейкемийн вирус, цусны ДНК болон Генетик шинжилгээнүүдийг өгч, тус шалгууруудын дараагаар эр бэлгийн эсийн донорын зөвшөөрөл олгогддог.
Top이동