Дурангийн хагалгаа

Хэвлийн хөндийн дурангийн хагалгааны талаар?

  • Хагалгааны аргаар эмэгтэйн умайн гуурсан хоолойн наалдац болон өндгөвч, умайг эмчилэх боломжтой. Энэхүү хагалгааны аргын нэг бол дурангийн хагалгаа юм. Энэ хагалгааны арга нь хэвлийн хөндийг нээхгүйгээр маш жижиг хэмжээний дуран ашиглаж оношлогоо болон эмчилгээ хийдэг. Дурангийн хагалгааны ажилбар нь хэвлийн нээлттэй хагалгаанаас хөнгөн маягийн хагалгаа тул хагалгааны дараагаар эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэх шаардлагагүй бөгөөд эмэгтэйн гоо зүйн хувьд ч давуу талтай юм. “CLWH” эмнэлэгт эмэгтэйчүүдийн хүнд төрлийн хагалгааг ч дурангийн хагалгааны аргаар хийх чадвартай эмч мэргэжилтэнүүд ажиллаж байна.

    Дурангийн хагалгааны давуу талууд

    • Хагалгааны дараах өвдөлт бага
    • Халдвар болон наалданги үүсэх магадлалыг бууруулна
    • Цус алдалт бага
    • Гоо сайхны ач холбогдолтой
    • Нээлттэй хагалгааг бодвол маш богино хугацаанд тэнхрэнэ
    • Эмнэлэгт хэвтэх хугацаа богино

Дурангийн хагалгаа ямар үед хийгддэг вэ?

  • Умайн хоргүй хавдар
  • Өндгөвчний уйланхай болон хоргүй хавдар
  • Савны гадуурх жирэмслэлт
  • Үргүйдлийн оношлогоо эмчилгээ
  • Эндометриоз
  • Өндгөвчний олон уйланхайт хам шинж
  • Хэвлийн хөндийн наалданги / халдвар эмчилгээ
Top이동
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/clwhivf/www/mog/Session) in Unknown on line 0