Бүх асуултын хариулт

33번 게시글
Яавал хурдан хүүхэдтэй болох вэ?
Writer : Dr.Choi     Date : 2013-03-06     Clicks : 7807
>Сайн байна уу? Таньтай танилцсандаа баяртай байна. Заавал хагалгаанаас болж хүүхэдтэй болохгүй байгаан шалтгаан гэж хэлэх нь оновчтой биш юм. Гэхдээ юуны түрүүнд таны хүүхэдтэй болох гэж оролдсон хугацаа 1 жилээс дээш учир энэ бол нухацтай бодох асуудал юм. Таны нөхөр ч бас эр эсийн шинжилгээ өгөөд үзвэл зүгээр юм болов уу гэж зөвлөмөөр байна. Үрийн сувгийн нарийсалт болон наалдингитай тохиолдолд ч дийлэнх эмэгтэйчүүд хуруу шилний хүүхэд буюу үр тогтоох ажилбарын тусламжтайгаар жирэмсэлсэн тохиолдол их байдаг. Хэрэв та нарийн тодруулахыг хүсвэл Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмэгтэйчүүдийн Энхтуяа болон Нарангэрэл эмч нараас туслалцаа аваарай. > > Сайн байна уу. Би 33 настай. Одоогоос 2 жил гарангийн өмнө умайн дахь миом хэвлийн хөндийг нээж авхуулсан. Түүнээс хойш жирэмсэн болох гэж хичээсэн боловч хагалгааны дараа дахин жирэмслэхгүй байлаа. Тэгээд саяхан үрийн сувгийн шинжилгээгээр 2 талын суваг нарийсч наалданги ихтэй байна гэж гарсан. Энэ нь миомны хагалгаатай холбоотой юм болов уу гэж бодлоо. Би одоо яах ёстой вэ? Аль болох түргэн хүүхэдтэй болохын тулд ямар арга байгаа вэ? Надад туслаач. >
33번 게시글의 이전글, 다음글
Prev. Хуруу шилний хүүхэд Энхээ
Next. 试管婴儿的治疗费用是多少?签证怎么办? 鞠京美
Top이동
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/clwhivf/www/mog/Session) in Unknown on line 0