Бүх асуултын хариулт

135번 게시글
Зөвлөгөө өгнө үү..
Writer : CL emnelgees..     Date : 2013-06-26     Clicks : 6167
Сайн байна уу? Та 2 миний энэ мэйл рүү бичиг баримтаа явуулах юм бол 7-10хонгийн дотор виз чинь гарах болно. Виз бүрдүүлэхэд хэрэгтэй бичиг баримтууд: 1. Гадаад пасспортны хуулбар (өнгөтөөр) 2. Иргэний үнэмлэх (өнгөтөөр) 3. Банкны баталгаа 10саяас дээш (англи хэл дээр) 4. Гэрлэлтийн баталгаа солонгос хэл дээр орчуулуулаад наториотоор батлуулаад эдгээр бичиг баримтуудыг скайнердаад мэйлээр явуулахад болно. Үр суулгуулах ажилбарын төлбөрын хувьд 6-7сая орчим вон гэж тооцоолоход болох бөгөөд энд байх хугацаа чинь 10-14хоног шаардагдана (Нарангэрэл эмч Монголд эмчилгээний эхлэлийг тавих учир). Тэрчлэн илүү тодруулах зүйл байвал манай эмнэлгийн вэб сайтаас монгол хэл дээр уншиж болно. Хүндэтгэсэн Тунгалаг > > > Сайн байна уу? Намайг Жамъянсүрэнгийн Мөнхцэцэг гэдэг. 34 настай. Сонгдо эмнэлгийн Нарангэрэл эмчтэй уулзаж зохих шинжилгээнүүдийг өгсөн. IVF хийлгэх шаардлагатай гэсэн. Өчигдөр эмчид үзүүлсэн чин энэ хаягийг өглөө. Анх Сансараагаас таны тухай цухас мэддэг байсан юмаа. Нөхөр бид хоёр 8 сард очиж суулгуулгах санаатай байна. Ямар бичиг баримт яаж бүрдүүлэх талаар, бас яг эмчилгээ нь хэд болох бол, эмчилгээнээс гадна нийт хэд орчим төгрөгийн зардал гарах бол? тэнд эмчлүүлэх хугацаа нь хэд юм бол? тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Байрлах газар бол дүүгийндээ байна. Танай эмнэлэгээс урилга явуулах уу? Ямар ч анхны мэдэгдэхүүн байхгүй учир нилээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Таныг хүндэтгэсэн Д. Гомбосүрэн, Ж. Мөнхцэцэг нар > >
135번 게시글의 이전글, 다음글
Prev. Асуух зүйл байна Jagaagaas..
Next. Sain bna uu? Aagiigaas
Top이동