Thank you CLWH

1117번 게시글
Davaatserengiin ger bulees
Date : 2014-08-04     Clicks : 6096
Чой эмч болон СЛ Эмнэлгийн хамт олондоо манай гэр бүлийн зүгээс маш их баярласан талархсанаа илэрхийлж байна. Бид 2 гэрлээд 6 жил болсон боловч үр хүүхэдтэй болж чадахгүй Монголдоо сайн гэж сонссон бүх газраар л явж үзүүлж байсан. Харин алтан гартай Чой эмч болон Сонгдо эмнэлгийн эмч Нарангэрэл, СЛ эмнэлгийн хамт олон, Тунгаа, Марта, Сэргэлэн гээд сайхан сэтгэлтэй, хүмүүсийн буянаар үрийн зулайгаа үнэрлэх гээд хүлээж байна. Өнөөдөр хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонссоод бид 2 азжаргалаар дүүрэн байж байна. Та бүхэндээ цаашдынх нь ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсьв. Олон олон гэр бүлд азжаргал, баяр баясгалан бэлэглэх болтугай. Манай гэр бүл шиг асуудалтай хүмүүстээ хандаж хэлэхэд Чой эмч болон СЛ эмнэлгийг зорьж хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй гэж хүсэн ерөөе.
Attachments No Attachments
1117번 게시글의 이전글, 다음글
Prev. Utsaa ogooch
Next. Buya
Top이동
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/clwhivf/www/eng/Session) in Unknown on line 0