Ask Anything

301번 게시글
Endometrioz
Writer : From Dr.Choi     Date : 2014-02-06     Clicks : 4168
Сайн байна уу? Эмчийн бодлоор эхлээд үр шилжүүлэн суулгах ажилбараа хийлгэж үзээд хэрвээ амжилтгүй боллоо гэсэн хариу гарах тохиолдолд л хагалгаа хийе гэж байгаа юм байна. Та англиар бас эмчилгээ хийлгэх хүсэлтэй гэсэн захиа явуулсан байсан. Гэхдээ Эндометриозыг эмчлэхын тулд эмч өөрийн нүдээр үзэж хянасны үндсэн дээр явагддаг учраас эмчилгээний тал дээр үзлэгийн дараа л хариулт өгөх боломжтой гэлээ. Хэрэв та Сонгдо дээр тариагаа эхлүүлэхгүйгээр ирэх юм бол энд байх хугацаа чинь 2дахин нэмэгдэнэ гэсэн үг болж байгаа юм. Дээрээс нь эмнэлгийн виз ойрын үеүүдэд дандаа 1сараар гарч байгаа. Тэгэхлээр та Сонгдо дээр эхлэлээ тавихгүй ирээд нэг сар гарантай энд байх шаардлагатай болох юм бол виз сунгуулах нэг асуудал тулгарч байгаа юм байна. Визний сунгалтыг ямар хүмүүст хийж өгч байгаа юм бэ гэхлээр урьд нь олон удаа зулбасан гэсэн баримт бичигтэй хүнд эсвэл өндөр настай учраас эсвэл биеийн ямар нэгэн хүнд нөхцөл байдалтай байх тохиолдолд л сунгаж өгч байгаа юм. Бүр томортол нь энд байх нь боломжгүй биш болох тал бас бий. Энэ нь жирэмсэн болсныхоо дараагаар төрөхийн өмнөх хяналтанд байна гэсэн эмнэлэгээ олоод тухайн эмнэлгээсээ гаргуулна гэсэн үг. Манай эмнэлэг болохоор зөвхөн Үргүйдлийн эмнэлэг учраас үргүйдэлтэй холбоотой эмчилгээний үед л энд байлгах боломжтой болж байгаа юм. Хэрэв та Сонгдо эмнэлгийн тусламжтайгаар манай эмнэлэг рүү ирэх юм бол дээрх дурьдсан сар гаран эмчилгээний хугацаанаасаа 10гаруй хонгийг хэмнэх боломжтой гэсэн үг. Тэгэхлээр таны ажилбар 10-14хонгийн дотор дуусгаад явах боломжтой. Монголд очоод зулбах юмуу өсөлт зогсох тохиолдол байх нь байдаг. Гэхдээ энэ нь онгоцонд суугаад хол явсантай огт холбоогүй. Яагаад гэхлээр энэхүү жирэмслэлт нь ердийн жирэмслэлттэй яг адилхан гэж бодоход болно. Анагаахын ухааны талаас зулбуулахаас сэргийлэх эм тариаг нь бүгдийг хийж өгдөг. Визэнд орохын тулд банкны баталгаа авгай юмуу нөхрийн аль нэгнийх нь нэр дээр 10саяас дээш байх ёстой гэсэн заалттай байдаг. Төлбрийн хувьд: Үр шилжүүлэн суулгах ажилбар нь 4-5сая вон орчим болох болно (Хоол өрөө орохгүйгээр). Эмнэлэгт байрлах палатны төлбөр нь өдрийн 70,000-80,000вон Хоол нь 1хүний 1удаагийн хоол нь 5000вон болох болно. Хоолоо өөрсдөө хийж идэж болно. Харин хагалгаа хийлгэх тохиолдолд хагалгааны төлбөр 2,500-3,000 доллар орчим болох болно. > >Таньд өөр асуух зүйл байвал бичээрэй. Хүндэтгэсэн Др.Чой болон Тунгалаг > Sn bn u hariult ilgesend bayarlala ta bvhend sar shinin mend hvrgeye shan shinelsen v songdo emnelegt handalgvi shud tanai emneleg der ochod ehnese em tariaga heregled hyanulj boldog u emchilgeni viz hed honogin hugatsatai gardag yum bol shud tanai emnelegt handval emchilgeni vrgeljleh hugatsa hed honog bh u mon emchilgeni zardal zamin zardal solongost bh hugatsandahi hool una ged er ni baragtsagar heden won boloh u todorhoi hariult yavulj ogoch vr sulgah ajilbar amjilttai bolod mongol butsad gants 2 sarin dara osoltgvi esvel zulbasan hvmvs ih bh yum a tim bolhor yadaj tim ersdliig ni bagasah hvrtel yadaj 3 sar garantai boldog ch yum u esvel bolomjtoi bol bvr gaigvi tomortlo tanai emnelgin hyanaltand bj bgad butsah bolomj bdag bolwu mon emchilgeni vizend bankni batalga heden $ sharddag bol ta bvhen todorhoi hariult ogch tus boloch mon holbogdoh utasni dugara yavulach >
301번 게시글의 이전글, 다음글
Prev. asult bn ganaa
Next. songdo emnelgin Narangerel emchin dugariig yavulach Tseegii
Top이동