Ask Anything

191번 게시글
Асуух зүйл байна.
Writer : СЛ эмнэлгээс     Date : 2013-09-12     Clicks : 6006
Сайн байна уу? Манай эмнэлэг дээр ирэхын тулд Сонгдо эмнэлгийн Нарангэрэл гэсэн эмч дээр очих ёстой юм. Зарим эмнэлгүүд зуулчлалын албаар дамжин ирэх тохиолдол байдаг. Тэгэх тохиолдолд маш их зардал гардаг юм шүү. Манай хамтрагч эмч дээр очих юм бол бүх эмчилгээ чинь найдвартай явагдах болно. Таны талаас гэх юм бол та сарын тэмдгээ ирэхээс 7хонгийн өмнө Нарангэрэл эмч дээр очих ёстой байдаг юм. Тэгээд таньд нэг тариа өгөх болно. Тэр тариагаа авч тарьж байгаад сарын тэмдгээ ирэнгүүд дахиж ирээрэй гэх болно. Тэгээд сарын тэмдэг чинь ирэнгүүт таниас цусны шинжилгээгээр гормоныг чинь шалгана. Үүнээс өөр таньд бэлдэх зүйл байхгүй. Харин визэнд орохын тулд та миний мэйл адрессаар бичиг баримтаа скайнардаад явуулах хэрэгтэй юм. Бүрдүүлэх бичиг баримтууд: 1,Гадаад пасспортны хуулбар өнгөтөөр 2, Иргэний үнэмлэхны хуулбар, урд хойд хэсэг 3, Банкны баталгаа-10саяас дээш 4, Гэрлэлтын баталгаа- солонгос хэл дээр орчуулуулаад наториотоор батлуулах хэрэгтэй байдаг юм. За та тэгээд над руу мэйлээр явуулчихаарай. Түр баяртай Хүндтэгэсэн Др.Чой болон Тунгалаг > > > Сайн байна уу? > Би танай эмнэлэг рүү 10сард очих гэж байгаа юм. > Манай нөхөр үргүй гэсэн онош тавиулсан юм. > Эр эсийн шинжилгээний дараа төмсөгнөөс биопс авсан. > Тэгээд бид 2ярилцаад нөхрийнхөө дүүгийн эр эсийг авахаар болсон юм. > Танай эмнэлгийг сайн гэж дам дам сонслоо. > Тэгээд танай эмнэлэг дээр очихын тулд яах ёстой вэ? > Ямар нэгэн холбож өгдөг байгууллага бий юу? > Миний зүгээс ямар нэгэн шинжилгээ өгөх шаардлагатай юу? > Визэнд орохын тулд юу бэлдэх хэрэгтэй вэ? > Бидэнд хэрэгтэй мэдээллийг явуулж туслаач. > Хариу хүлээж байя. >
191번 게시글의 이전글, 다음글
Prev. 1515 нар
Next. Надад туслаач! Otgonlkham
Top이동