Ask Anything

200번 게시글
Надад яаралтай хариу өгч туслаааааааааач
Writer : Др.Чой     Date : 2013-10-30     Clicks : 4901
Сайн байна уу? Эндометриозын нэг онцлог нь юу юм бэ гэхлээр хичнээн эмчилгээ хийлгэсэн ч гэсэн дахин давтагдах нь маш элбэг байдаг юм. Тийм болохоор та хоёрт үр суулгуулах ажилбар л дээр болов уу гэж эмч хэлж байна. Хагалгаа угаасаа хийлгэчихсэн юм чинь өөр гормон эмчилгээнээс өөр ямар нэгэн онцгой эмчилгээ байдаггүй юм. Ер нь бол зөндөө л хагалгаа хийлгээд л гормон эмчилгээ хийлгэсэн ч үр тогтох магадлал нь муу байдаг юм. Та 2дахин эргэцүүлээд хариу бичээрэй. Түр баяртай. > > > Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.Би 31 настай.Миний сарын тэмдэг 15 настайгаас хойш их өвдөлттэй ирж онош нь тодрохгүй явсаар жилийн өмнө Монголд дурангийн хагалгаанд орж эндометрозтой гэдгээ мэдсэн ард нь дааврын эмчилгээ нэлээн хийлгэсэн боловч одоогоор үр дүнгүй байгаа.Эндометроз өвчнийг эмчлүүлээд хүүхэдтэй болох боломж хэр байдаг бэ?Танай эмнэлэг эндометрозыг эмчилдэг үү? Монголд эмч нар хүүхэдтэй болох магадлал 40% гэж даавар уулгасан ч үр дүн гарахгүй байгаа болохоор би танай эмнэлгийг ялангуяа Чой эмчид хандан зурвас бичиж байна.Надад туслаач.Би яасан дээр вэ? >
200번 게시글의 이전글, 다음글
Prev. nadad yaraltai xarui ugnu vv! enkhee
Next. hiSecret Зулаа
Top이동
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/clwhivf/www/eng/Session) in Unknown on line 0