提问/回答

30번 게시글
Хуруу шилний хүүхэд
发布人 : Энхээ     发布日期 : 2013-03-04     点击 : 7896
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Энхээ гэдэг 35 настай. Би 2005 онд нөхөртэйгөө сууснаас хойш нэг ч удаа жирэмсэлж бгаагүй юм. Тэгээд 2007 онд хятадын эмэгтэйчүүдийн эмнэлэгт үрийн сувгийн зураг авахуулахад баруун талын
суваг нь битүүрэлтэй, нөгөө талын суваг нь наалдангитай байна гэсэн.
Ийм тохиолдолд яах хэрэгтэйг асууж лавлахад хуруу шилний хүүхэд ажилбар санал болгож нөхөр бид хоёр ч түргэн хугацаанд хүүхэдтэй болох хүсэлтэй байсан учраас хийлгэхээр шийдсэн боловч өдий болтол хүүхэдтэй болж чадаагүй.
Хуруу шилний хүүхэд мэс ажилбар нийт 3 удаа хийсэн боловч жирэмсэлж чадаагүй. Энэ удаа Солонгос эмнэлгээс тусламж хүсэх гэсэн юм. Хэрэв би танай эмнэлэгт очихын өмнө юу бэлдэх хэрэгтэй вэ?
Хятад байсан шиг сар гаруй Солонгост удаан хугацаанд байх шаардлагатай юу?
Та бүхнээс хариу өгч тусална гэж найдаж байна. Баярлалаа.
30번 게시글의 이전글, 다음글
下一页 IVF
上一页 Яавал хурдан хүүхэдтэй болох вэ?
Top이동