Солонгосын Чонжү хотоос мэндчилж байна аа | |
Date : 2020-06-26 Clicks : 1752 | |
Сайн байцгаана уу? Солонгосын Чонжү хотоос мэндчилж байна аа. Өнөөдөр манай хүн бид 2удаан хүүхэдтэй болж чадахүйн шалтгааныг олж мэдэхгүй явсаар 4жилийн хугацааг өнгөрүүлжээ. Гадаадад ирээд тайван эмнэлэгт үзүүлээд явна гэдэг маш хэцүү байдаг. Гэтэл Монгол ажилчидтэй сэтгэлтэй зүтгэлтэй чадвартай эмэгтэйчүүд Солонгосын нэгэн шилдэг үргүйдлийн эмнэлэгт ажиллаад олон Монголчууд болон гадаад иргэдэд мундаг үйлчилгээ үзүүлж байгааг хараад бахархаж баярлах сэтгэл төрөв. Хамгийн их баярлаж байгаа зүйл маань шалтгаанаа тодорхойлуулчихсан болохоор одоо төлөвлөсөн эмчилгээгээ шат дарааллаар нь эмчлүүлээд явахад тун удахгүй хүсэн хүлээсэн хүүхэд маань ээж аав дээрээ ирэх болно гэдэгт итгэл минь төрж аз жаргал, тайвшралыг мэдэрч байна аа. Танай хамт олонд маш их баярлалаа.
Хүндэгтэсэн Төгсөө Урнаа |
|
Attachments | No Attachments |
---|
Prev. | thanks a lot |
---|---|
Next. | Огромная благодарность клинике СЛ и профессору Чой! |