Сайн байна уу?
Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе.
Өнөө өглөөний автобусаар хөдлөөд одоо онгоцны буудал дээр
ирчихээд сууж байна. Явахаасаа өмнө та бүхэнд талархснаа заавал
дамжуулчихаад явах гэсэн боловч тэгэж чадсангүйдээ маш их харамсаж байна.
Энд байх хугацаандаа маш олон зүйлүүдыг мэдэрч, маш олон зүйлүүдыг ухаарлаа.
Хүнийг чинь сэтгэлээсээ хайрлаж халамжлах гэдгийг мартсан байж.
Та бүхнээс маш их хайр халамж авснаар дахин хүн төрөлхтний дулаахан сэтгэл халамж
гэдэг ямар том зүйл вэ гэдгийг үнэхээр их ухаарсан өдрүүд байлаа.
Үнэхээр их гоё ажил буян хийг байгаа алтан гартай Чой эмч болон Тунгаа, Сарнайдаа ажлын өндөр
амжилт сайн сайхны хамтаар хүсье.
СЛ эмнэлэг дээр байх хугацаанд үнэхээр гэртээ байгаа юм шиг л бүх л зовлонгоосоо саллаа.
Та бүхнийгээ чанга тэврэн үнсье.
Долгорсүрэнгийн гэр бүлээс..
|