Спасибо

1661번 게시글
2ихэр охинтой болгосон сл эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа
Date : 2020-09-16     Clicks : 1605
Солонгост ирээд 4дахь жилээ сурч амьдарч байгаа манай гэр бүл хүүхэдтэй болж чадахгүй цаг хугацаа нилээдгүй өнгөрсний дараагаар СЛ эмнэлгийг мэдэж сураад ирж үзүүлтэл эхнэр маань үрийн сувгийн наалдангитай гэж харин надад эр эсийн тоо маш цөөхөн байна гэсэн оношыг тодорхойлсон юм. Тэгээд эхнэр бид 2 цаг алдалгүйгээр үр шилжүүлэн суулгах ажилбарт орж хүүхэдтэй болохоор шийдэж эхний удаагийн ажилбараараа жирэмсэн болж 2ихэр охинтой болсон гэсэн мэдээг өнгөрсөн долоо хоногт сонсоод үнэхээр их баярлаад та бүхэнтэй хуваалцья гэж бодоод СЛ эмнэлгийн сайт дээр захидал бичиж үлдээлээ. СЛ эмнэлгийн Чой эмчидээ Монгол ажилчиддаа эмнэлгийн бүх хамт олонд маш их баярлалаа. Та бүхнийхээ ачаар олон жил мэдээгүй явсан шалтгааныг оношлуулж эмчлүүлж хөөрхөн охидуудтай боллоо. Та бүхэн маань олон олон гэр бүлүүдэд энэ их аз жаргалыг бэлэглэж хайрлаарай. Аз жаргал эрүүл энхийг хүсье. 
Attachments No Attachments
1661번 게시글의 이전글, 다음글
Prev. Спасибо Вам огромное за наше счастье!!!
Next. IM PREGNANT
Top이동