Вопросы

293번 게시글
t
Writer : From Dr.Choi     Date : 2014-01-24     Clicks : 4437
Сайн байна уу? Таны мэдээллийг аваад Чой эмчдээ үзүүллээ. ТЭгсэн доорх хариултыг дамжуулж байна: Таньд хөлдөөсөн сайн чанарын үр хөврөл байгаа. Ганцаар суулгаж болно. Гэхдээ жирэмслэх магадлал багасна гэсэн үг л дээ. Үр хөврөл хэдийг суулгахыг нь манай эмнэлгийн Үр хөврөл Нөхөн Үржихүйн Лабораторийн эрхлэгч Др.Сунг болон Чой миний бие ярилцсаны үндсэн дээр шийдвэр гаргадаг юм л даа. Хэрэв та энэ удаад ирж дахин үр хөврөлөө тээе гэх юм бол таны талаас бэлдэх зүйл гормон эм ууж байгаад бидний ир гэсэн өдөр ирээд л зөвхөн суулгуулах ажилбраа л хийлгэнэ гэсэн үг. Үүний тулд та Сонгдо эмнэлгийн Нарангэрэл эмч дээр очиж эмээ авах хэрэгтэй болдог. Гэхдээ та юуны түрүүнд Монголд хийлгэсэн шинжилгээний хариунууд байвал бидэн рүү явуулж танилцуулна уу. Таны хариуг хүлээж байя. Таныг хүндэтгэсэн Др.Чой болон Тунгалаг > > > Сайн байн уу би жилийн өмнө танайд үр суулгуулсан Энхтуул байна ,4сар болоод гарчихсан одоо дахиад очих гэсийн манай эндхийн эмч нар наалдацаас болсон байж магадгүй гэсн одоо хийхдээ нэгээр суулгаж болох болуу ,Урагийн шинжэлгээний хариу эхийн биеийн байдлаас болсон гэсэн хариу гарсан одоо очвол юу юу бэлдэх талаар хэлээд өгөөч >
293번 게시글의 이전글, 다음글
Prev. t Enhee
Next. Endometrioz tseegii
Top이동