Вопросы

916번 게시글
Endometriosis
Writer : Доктор Чой     Date : 2017-02-02     Clicks : 3433
> > > Сайн байна уу? Эндометриоз гэсэн оноштой хүнд үр шилжүүлэн суулгаж болох уу? хэр үр дүн/ найдвартай/ вэ? визанна гэдэг эмийг заавал 3-сар уух ёстой юу? энэ өвчин ер нь эдгэрэх үү? > Сайн байна уу та? Мэдээж эндометриоз нь эмэгтэйн өндгөвчинд үүсэх тохиолдолд хурдан хугацаанд өндгөвчний үйл ажиллагаа сулрах нь үнэн боловч үр шилжүүлэн суулгах боломжгүй хэмжээнд бол биш юм. Дурангийн хагалгааны тусламжтай эндометриозыг эмчилдэг ч гэлээ энэ нь бүрэн эмчлэгдэх нь ховор байдаг юм. Тиймээс хамгийн тохирмжтой эмчилгээ нь хурдан хугацаанд энхрий хүүхэд төрүүлэх явдал юм. Нэмж хэлэхэд жирэмсэн болоход хамгийн гол хүчин зүйл болдог асуудал бол эмэгтэйн нас байдаг. Тэгэхлээр та цаг алдалгүй жирэмслэх оролдлого хийхийг тань зөвлөх нь зүйтэй болов уу. Виззанна эмийг 3сарын турш ууж болно. Харин энэхүү эмийн хэрэглээний дараа 1сар жирэмснээс хамгаалах эм уусны дараагаар дараа сараас нь өндгөн эсийн сэдээлт буюу үр шилжүүлэн суулгах ажилбарт орох нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Та дэлгэрэнгүй зөвлөгөө авья гэвэл доорх дугаар луу холбогдоно уу. Мон-СЛ эмнэлэг Харилцах утас:7010-1700 Хүндэтгэсэн Доктор Чой
916번 게시글의 이전글, 다음글
Prev. 试管婴儿手术 阳萍
Next. 移植后要案躺多久 李魏
Top이동