Вопросы

151번 게시글
Үрийн сувгийн битүүрэл
Writer : Др.Чойгоос     Date : 2013-07-16     Clicks : 7841
Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Хоёр талын үрийн сувгийн битүүрэлтэй тохиолдолд үр суулгах ажилбар хийлгэх нь цорын ганц л арга юм. Таны нас залуу болохоор амжилтын хувьд гэх юм бол нэлээн өндөр юм. Үр суулгах ажилбар хийлгэхийн тулд Сонгдо эмнэлгийн Нарангэрэл эмчийн тусламжтайгаар эмчилгээнийхээ эхлэлийг тавих боломжтой болох юм. Та сарын тэмдэг эхэлхээсээ 7хонгийн өмнө Сонгдо Нарангэрэл эмч дээр яваад очоорой. Амжилт хүсье. Хүндэтгэсэн Др.Чой болон Тунгалаг > > > > Сайн байна уу? > Би 27настай. Гэрлээд 4жил болж байгаа юм. > Тэгээд 1жилийн өмнөөс жирэмслэх гэж оролдоор ер болохгүй болохоор нь үрийн сувгийн шинжилгээ хийлгэсэн юм. Гэтэл 2талын үрийн суваг маань 2уулаа битүүрсэн байна гэсэн. Би одоо яах ёстой бэ? > Эмч болохоор үр суулгах ажилбар л хийлгэхээс өөр аргагүй гэсэн. > Надад зөвлөгөө өгч туслаач. Үр суулгах ажилбар хийлгэхын тулд юу яаж бэлдэх ёстой вэ? > Баярлалаа. >
151번 게시글의 이전글, 다음글
Prev. Zdravstvuyte, doktor! Galieva Marina
Next. aagii Altantuya
Top이동