Thank you CLWH

9번 게시글
СЛ эмнэлгийн хамт олонд..
Date : 2013-05-13     Clicks : 10509
Сайн байна уу?
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
СЛ эмнэлгийн хамт олонд үнэхээр их баярласнаа илэрхийлэх гэсэн юм.
Анх хэнд хандаж ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй байж байгаад нэг өглөө Чой эмчийн нэвтрүүлгийг үзээд танай эмнэлэгт хандахаар шийдсэн юм.
Хэрэв үрийн суваг нээгдэх боломжгүй бол үр суулгах ажилбар хийлгэе гэж төлөвлөж байсан боловч хагалгаа амжилттай болсны ачаар удахгүй та бүхэндээ хөөрхөн үртэй боллоо гэж сайн мэдээ дуулгах
нь л үлдлээ.
Монголд маш олон гэр бүлүүд хүүхэдтэй болж чадахгүйгээс зовж шаналж байгаа гэдгийг бид мэддэг.
Тэгээд энд байх хугацаандаа үргүйдлийн талаар кино хийе гэсэн бодол ч төрлөө.
Хэрэв кино хийх ажил маань батлагдаад бэлэн болох юм бол та бүхнийг тусламж өгөөсэй гэж чинь
сэтгэлээсээ хүсэж байна.
Чой эмчийн Монголын хүн ам маш цөөхөнд сэтгэл нь дандаа өвдөж байдаг гэж хэлэхийг сонсоход
Монгол хүний хувьд талархах сэтгэл, ичих сэтгэл зэрэг төрж байж билээ.

Чой эмч таны монголын төлөө гэсэн сэтгэлийг гүнээ хүндэтгэж талархал илэрхийлье.


Attachments No Attachments
9번 게시글의 이전글, 다음글
Prev. Lana, Andre and Sofia
Next. CL- emnelgiin hamt olond
Top이동