Thank you CLWH

1032번 게시글
Чой эмч, Тунгаа, Сарнай болон бусад CL-ийн хамт олондоо
Date : 2013-06-03     Clicks : 7748
Сайн сууцгааж байна уу? Та нартаа энэ хорвоогийн хамгийн эрхэм чухал зүйл болох эрүүл энхийг хүсэхийн хамт баярлаж талархсан сэтгэлийнхээ үгийг энэхүү захидлаар илгээж байна. Миний хань бид хоёрт хүүхдээс бусад нь бүгд нь байгаа боловч, тэдгээр зүйл нь хэзээ ч бид 2-ийн амьдралыг одоогийх шиг жаргалтай байлгаж байгаагүй юм. Яагаад гэвэл бид 2 удахгүй жинхэнэ аз жаргалаа алган дээрээ тосч авах гээд хөл газар хүрэхгүй их баяр жаргалтай байна. Энэ аз жаргалаа олж авахад Чой эмч болон CL эмнэлгийн хамт олон бид 2-т тусалсан юм. Би өмнө нь 2 удаа энэ ажилбарыг хийлгэсэн боловч амжилтгүй болсон билээ. Гэсэн хэдий ч би хэзээ ч сэтгэлээр унаж, хэзээ ч өөр эмнэлэг, өөр эмчийг сонгохыг хүсээгүй юм. Яагаад гэвэл Чой эмчийн хүнийг гэсэн сайхан сэтгэл нь цаг үргэлж намайг урмаар тэтгэж, шинэ шинэ итгэлийг олж авахад минь тусалдаг байсан. Мөн энэ эмнэлэгт байхдаа би гэртээ байгаа мэт тав тухтай, сэтгэл амгалан байдаг байсан учир. Хичнээн олон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар байдаг хэдий ч, тэнд би Чой эмч шиг сэтгэлтэй хүнтэй тааралдахгүй юм санагддаг. Энэ хүн үргэлж тааралддаг энгийн нэг сайн хүн, сайн эмч биш юм шүү. Энэ хүн бол ховорхон тааралддаг онцгой нэгэн юм. Тийм ч учраас би дахин дахин энэ хүнийг сонгосон. Сонголт минь ч алдаагүй. Тиймээс дахин дахин талархалын үгийг хэлэх ч багадах байх гэж бодож байна. Сэтгэл нь ариун, үйлс нь ариун болохоор Чой эмч та урт удаан, аз жаргалтай амьдрах болноо. Урт удаан амьдарч, олон олон гэр бүлд аз жаргалыг алган дээр нь тавьж өгөөрэй. Дээгий ба түүний гэр бүлээс Баяр хөөрөөр дүүрэн удахгүй уулзахын ерөөл тавья.
Attachments No Attachments
1032번 게시글의 이전글, 다음글
Prev. Диляфруз Ходжаева
Next. Choi emch bolon CL emnelgii n hamt olond...
Top이동