Thank you CLWH

1101번 게시글
HI
Date : 2014-04-20     Clicks : 6340
Сайн байна уу? Бум Чае Чой эмч таны өнөө өглөө ярилцлагыг хүнээс сонсоод нетээс хайж байгаад үзлээ. Таны дахин монголд хэзээ ирэх вэ? Би 2004 онд анх хүүхэдтэй болоод оюутан байсан болхоор авахуулсан. тэр үеэс хойш дахиж жирэмслээгүй. нөхөр бид 2 монголын бүх эмч нараар явж их ч мөнгө үрсэн. 2010 онд дурангын хагалгаанд орж оношлуулахад зүгээр байна өөрөө жирэмслэнэ гэж ачтан эмнэлгийн Батсүх эмч хэлсэн. Гэтэл одоо хүртэл болоогүй л байна. Таны ярилцлагыг сонсоод их баярласан. Танай эмнэлэгт яаж үзүүлэх вэ. Төлбөр нь хэр байх вэ? Таныг надад хариулт өгнө гэж итгэн найдаж байна. Бидэнд үр хүүхэд хайрлана гэдэгт итгэж байна. Манай нөхөр 2 ч газар шинжилгээ өгсөн . Хариу нь их сайн байна гэж гарсан. Бас урьд нь өөр эхнэртэй байсан болхоор нэг хөөрхөн охин байгаа. яг нөхөртэй маань адилхан. Энэ бүх асуудал надад байгаа гэж би боддог. Би нөхрөөсөө өмнө өөр хүнтэй сууж байгаад салсан. Тэгэхэд хүүхэдтэй болохгүй байна гээд салж байсан. Тэр хүн одоо өөр хүнтэй суугаад 3 хүүхэдтэй болсон. Би одоо яаж хүүхэдтэй болох вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж бас хүмүүсээс ичдэг болсон. Надад та туслаач .
Attachments No Attachments
1101번 게시글의 이전글, 다음글
Prev. Спасибо за дочку !!!!
Next. hi tungaa
Top이동