News Letter

1832번 게시글
Үргүйдлийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн "Сиэл"эмнэлгийн баг хамт олон Монгол Улсын Засгийн газраас сайшаагдлаа
Date : 2024-06-20     hit : 186

Үргүйдлийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн

Үргүйдлийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн

Үргүйдлийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн

Үргүйдлийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн "Сиэл"эмнэлгийн баг хамт олон Монгол Улсын Засгийн газраас сайшаагдлаа

 

2024. 06. 17  17:25   Эх сурвалж: BabyNews (https://www.ibabynews.com)                      Сэтгүүлч  Жеон Арум

 

"БНСУ"-ын эмнэлгийн байгууллагын гадаадад үйл ажиллагаагаа нэвтрүүлсэн амжилтын жишээ.. Монгол улсын хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулсан нь.

 

 

몽골 울란바투르 시의회장 Batbaysgalan(가운데)과 시엘병원 대표단. ⓒ시엘병원

Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн дарга Батбаясгалан (голд) болон "Сиэл" эмнэлгийн төлөөлөгчид. "Сиэл" эмнэлэг

 

Үргүйдлийн эмчилгээний чиглэлээр мэргэшсэн "Сиэл" эмнэлгийн баг хамт олон Монгол Улсын Засгийн газраас сайшаагдсаныг 17өдрийн  мэдээндээ  нийтэлжээ.

 

"Сиэл" эмнэлгийн баг хамт олонд энэ сарын эхээр "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" "Хүүхдийн баяр"-ын өдөр Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын хурлын Их Танхимд, Монгол улсын хөгжил болон хүн амын өсөлтөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнал гардуулжээ. Түүнийг дурьдахад "Сиэл" эмнэлгийн тэргүүн ЧОЙ БУМ ЧЭ Улаанбаатар хотын  даргын  хүндэт медаль,  Олон улсын эмчилгээний төвийн багын ахлагч Чу Сэ-Хва Эрүүл мэнд, халамжийн яамны сайдын медаль,  Ки Кванг-Сү эмч, Ки Гон-Хёнг нар Улаанбаатар хотын даргын хүндэт медалийг тус тус хүртэн авсан байна.

 

"Сиэл"эмнэлгийн зүгээс "Энэхүү шагнал нь "БНСУ" -ын эмнэлгийн байгууллага гадаадад үйл ажиллагаагаа амжилттай нэвтрүүлсэнээс гадна, байгууллагынхаа хувьд дипломат харилцааны үүргийг гүйцэтгэж "Монгол Улс" болон "БНСУ"-ыг холбох онцгой үүргийг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрч буй явдал юм" хэмээн дүгнэжээ.

 

Ankhmaa 울란바투르 시장 고문과 최범채 시엘병원장(좌). ⓒ시엘병원

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ш.Анхмаа “СИЭЛ” эмнэлгийн захирал ЧОЙ БУМ ЧЭ (зүүн талд) "Сиэл" эмнэлэг

 

Тус эмнэлэгийн Др. ЧОЙ БУМ ЧЭ нь гадаадын эмч хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагналаар хоёр ч удаа, өнгөрсөн онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн жуух бичгээр тус тус шагнуулж, ""БНСУ"-ыг төлөөлсөн эмнэлгийн мэргэжилтэн" гэсэн үнэлгээг авчээ

 

몽골 울란바투르 시의회장 Batbaysgalan(우)이 대리 수여한 보건복지부장관 상. ⓒ시엘병원

Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн дарга Батбаясгалан (баруун), орлон гардуулсан Эрүүл мэнд, халамжийн яамны сайдын шагнал Чу Сэ-Хва (зүүн) “Сиэл” эмнэлэг

 

Олон улсын эмчилгээний төвийн багын ахлагч  Чу Сэ-Хва нь 2009 оноос хойш Монгол Улсаас анх удаа гадаадын өвчтөнүүдийг татаж, Монгол-Солонгосын эрүүл мэнд аялал жуулчлалын чиглэлийн суурийг тавьж, Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг Монгол Улсын Засгийн газраас үнэлж шагнасан бөгөөд тэрээр Орос, Япон, Хятад, Узбекистан, “СИС”-ийн орнуудад “Сиэл” эмнэлгийг дэлхий даяар амжилттай өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

 

Монгол Сиэл эмнэлэг нь,  2017 онд 100% хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд одоо үргүйдэл, гинекологийн 5 мэргэжилийн их эмч болон нийт 30 ажилтантай. Энэ хугацаанд 2000 гаруй үргүйдэлтэй хосуудад аз жаргал бэлэглэж, Монгол Улсын хүн амын өсөлтөд байнгын хувь нэмрээ оруулж байгааг сайшааж байна.

 

"Сиэл" эмнэлэг нь гадаадад үйл ажиллагаагаа амжилттай нэвтрүүлсэн байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, хилийн чанадад өргөжин тэлэх зорилготой дотоодын болон гадаадын эмнэлгийн байгууллагуудад зөвлөлгөө үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн эрүүл мэндийн салбраас гадна хилийн чанадад үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн дотоод гадаадын компаниудтай хамтран ажиллаж байна.

 

"Сиэл" эмнэлгийн баг "Манай баг хамт олныг үнэлж энэхүү хүндэт медалийг олгосонд туйлийн их  баяртай байгаагаа илэрхийлээд, Сиэл эмнэлгийн эрүүл мэндийн салбарын  дэвшилтэт системийн тогтолцооны үндсэн дээр Монгол Улсын хүн амын өсөлтөнд хувь нэмрээ оруулахын төлөө илүү их хүчин чармайлт гаргах болно. Цаашид ч Солонгос, Монгол хоёр улсын хоорондын харилцаа солилцоо болон цаашдын  хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах болно" гэлээ.

 

Copyrights BabyNews pr@ibabynews.com

эх сурвалж베이비뉴스(https://www.ibabynews.com)

Attachments
1832번 게시글의 이전글, 다음글
Prev. БНСУ-даа НЭГДҮГЭЭР зэрэглэлээр үнэлэгдлээ Нөхөн үржихүйн эмнэлгийн салбаруудын ...
Next. Япон улсын үргүйдлийн эмч мэргэжилтэнүүд, Гуанжу хотын “СиЭл” эмнэлэгт айлчлав
Top이동